| 本文语法应用:动词完成时后缀 -жээ/-чээ,它属于非直观过去时,用于陈述说话者未直接目击但已确定发生的客观事实,常用于新闻报道中对已落成项目或已签署协议的描述。 |
Орхон аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт “Тогсури” компани бүрэн автомат өндөглөгч тахианы фермийг ашиглалтад орууллаа.
托格苏里公司在鄂尔浑省扎尔嘎朗特苏木第二巴格投产了一座全自动蛋鸡养殖场。
БНХАУ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбарт тэргүүлэгч “Livi Co. Ltd” компанийн хамгийн сүүлийн үеийн 20,000 өндөглөгч тахианы хүчин чадалтай бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус суманд суурилуулж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ.
在该苏木安装了由中国工业设备领域领先企业郑州利维机械制造有限公司生产的、具备2万只蛋鸡产能的最新全自动设备,并于今日移交使用。
Уг тоног төхөөрөмж нь автомат тэжээл, усалгаа, өндөг цуглуулах, бууц зайлуулах болон орчны хяналтын дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байна.
该设备完全配备了自动喂料、饮水、集蛋、清粪以及环境控制等先进系统。
Ингэснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 болон Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартын шаардлагад нийцжээ.
由此,生产活动符合了ISO 9001:2015质量管理体系和ISO 14001:2015环境管理体系的标准要求。
Мөн 2026 оны 4 дүгээр сард “Түмэн шувуут” компанитай эхний ээлжид 15,000 дэгдээхэй нийлүүлэх, баасан гарагт хүлээн авч байршуулах талаар гэрээ байгуулжээ.
此外,还于2026年4月与图门舒武特公司签订了首批供应1.5万只雏鸡并在周五接收安置的合同。
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг дэмжин Жаргалант сумын ЗДТГ-аас газрын асуудлыг шийдвэрлэх, зам гаргах ажилд техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
为支持在蒙古国总统发起的食品革命及食品供应安全与营养国家计划框架下改善食品安全、增加食品供应的目标工作,扎尔嘎朗特苏木政府办公室正在解决土地问题并为修路工作提供技术设备支持。
Бүрэн автомат өндөглөгч тахианы фермийг ашиглалтад оруулснаар Орхон аймгийн иргэдийг шинэ, чанартай өндгөөр хангах боломж бүрдэж, Жаргалант суманд тодорхой тооны ажлын байр шинээр бий болж байна.
随着全自动蛋鸡养殖场的投入使用,为鄂尔浑省公民提供新鲜、优质鸡蛋的条件已经具备,并在扎尔嘎朗特苏木新创造了一定数量的工作岗位。
Орхон аймгийн нэг өдрийн өндөгний хэрэглээ ойролцоогоор 30,000 ширхэгт хүрдэг байна.
鄂尔浑省一天的鸡蛋消费量大约达到3万枚。

